Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргаар дахин томилохгүй бололтой

2021-5-18
0
ЖИРГЭХ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ажлаас чөдөөлөгдөх өргөдлөө 2021 оны 2 сарын 8-нд өгчээ. Тэрээр өргөдөлдөө “Миний бие 2020 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас ХБНГУ-д эмчилгээнд хамрагдаж, эмчилгээ цаашид үргэлжлэх шаардлагатай болсон. Үүний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй боллоо.

Иймд миний хүсэлтийг хүлээн авч УБТЗ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэжээ. Энэ дагуу ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.Бат-Эрдэнэ УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Ороссын төмөр зам” НХН-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Алексеевич Павловт 2021 оны 2 сарын 22-нд албан бичиг илгээжээ. Түүндээ "Д.Жигжиднямаагийн өргөдлийг хүлээж авлаа.

Тэрээр эрүүл мэндийн хувьд цаашид ажил хариуцах боломжгүй болсноо мэдэгдлээ.

УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны Монголын талаас УБТЗ-ын даргад Г.Сэрээнэндоржийг санал болгож байна. Ойрын үед хамтарсан уулзалт зохион байгуулж, энэ талаар хэлэлцэхийг санал болгож байна" гэжээ. Мөн 2021 оны 2 сарын 26-нп АТГ-ын дарга З.Дашдаваа Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийг ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Ж.Бат-Эрдэнэд явуулсан байна.

Үүнд “Г.Сэрээнэндоржийг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна" гэсэн байдаг. Г.Сэрээнэндоржийн хувьд 2012-2014 онд УБТЗ-ын ерөнхий инженер-даргаар ажиллаж байв.

Тэгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын ашиглалтад явж байгаагүй, шинэ сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны 1 сарын 29-ний өдөр УБТЗ ХНН-т хүлээлгэн өгч 330 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны хуульд зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байдаг.

Оросын талаас дээрх бичгүүдийн хариуг 2021 оны 3 сарын 2-нд ирүүлжээ. Тэр бичигт нь Г.Сэрээнэндоржийн нэрийг дурдаагүй, гэхдээ өөрсдөө шийдэх зөвшөөрлийг Монголын талд өгсөн гэх мэдээлэл байна.

Гэвч хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч энэ талаар ямар нэг шийдэл гарсангүй. Гацав. Тэгэхээр Засгийн газар Г.Сэрээнэндоржийг энэ албан тушаалд дахин томилохгүй, өөр хүн гаргаж ирэх бололтой.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (203.91.115.47)
    Жинхэнэ мэргэжлийн, туршлагатай төмөр замчин хүн дээ. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон шүү дээ.
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.11)
    За бараг оор хун тавьсан дээр биз дээ
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • тз-н төгсөхнч (202.21.100.164)
    Хэн тэгсийм наад нөхөр чинь Хойно ТЗД -д сургууль төгссөн
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • төмөр замчин (202.21.100.164)
    Зүгээр л мэрэгжлийн хүмүүсийг нь ажиллуул даа
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.225)
    шүүхийн тогтоол уншуулсан гэмт хэрэгтэн шүүдээ
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • ё (66.181.188.67)
    УБТЗ шиг байгуулллага хэт хурдтай залуужих маш том эрсдэл дагуулна
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.191.202)
    Huuliin erh zuin huvid darga bolohod asuudalgui l yum bna sh d.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.23.49.77)
    Харин ч хурдан томилогдоосой. Хүлээж байна.
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.86.149)
    өөр хүн олдохгүй байна уу
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    15 цаг 55 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    16 цаг 3 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    16 цаг 5 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    16 цаг 9 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    16 цаг 12 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    16 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    16 цаг 47 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    17 цаг 22 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК