Иргэний нисэхийн ерөнхий газраас зургаадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, ирэх зургаадугаар сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улс 34553 иргэнээ агаарын, газраар, төмөр замаар татан авчээ.




















































