
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 7791 хүнээс шинжилгээ авснаас 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс зургаа нь эмнэлгээс гаралтай халдвар бол орон нутагт 25, нийслэлд 318 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 49524 боллоо.
Мөн хугацаанд 877 иргэн эдгэрч, долоон иргэн нас барсан хамарсалтай явдал гарсан байна. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
А.Сүх



















































