
Халдварын талаар сэрэмжлүүлэг хүргэхээр А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс цар тахлын бүхий л түвшинг дамжин өнөөгийн түвшинд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд тархсан гэсэн үе шатанд явж байна. Нийт батлагдсан тохиолдлын 80 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдэж байна.
Хүн амын дунд өргөн тархсан энэ үед аль болох хохирол багатай даван тулахын тулд тэмцэх ёстой. Батлагдсан тохиолдлууд хүн амын дунд өргөн хүрээтэй тархаад ирэхээр хүндрэх тохиолдол их байдаг.
Тухайлбал, эмчлүүлж байгаа иргэдийн 51-55 хувь нь хүндэвтрээс нэн хүнд зэрэг рүү явж байна. Энэ нь тархалт ихтэй байгаагийн гол үзүүлэлт юм.
Бид халдварын хүнд нөхцөл байдлыг даван туулахын төлөө ажиллаж байна. цар тахлынхаа үе шатад тохирсон хариу арга хэмжээг авсаар ирсэн. Нийт хүн амын дунд тархсан энэ үед хүн бүр хичээж ажиллах цаг нь болсон байна. энэ ирусээс хэн ч бултаж чадахгүй. Хэн ч өртөж болно. Энэ давалгаанд өртөөгүй ч дараагийн давалгаанд өртөх эрсдэлтэй шүү гэдгийг анхаарууллаа” гэлээ.
А.Сүх




















































Сэтгэгдэл (3)