
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн”-г Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
2020 оны тооллогын дүнгээр,
Монгол Улсын нийт хүн ам 3.296.866 болсон бөгөөд үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3.197.020. Гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэний тоо 122.301 байна.
ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор, Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэжээ.
Мөн нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутаг, 68 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бол нас, хүйсээр нь ангилбал, 56.6 хувийг 18-59 насныхан эзэлж байна.
У.Тэргэл



















































