
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллээр А.Амбасэлмаа эмч мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн халдварын тоо 50 мянгад хүрлээ.
Ард иргэд вакцин хийлгэчихлээ гээд тайвшраад байна, нэгдүгээр тунгаа хийлгэчихээд дархлаатай боллоо гэж андуурах явдал их байна. Гэтэл хоёр дахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногт дархлаа тогтдог. Халдварын тархалт буураагүй учир тайвширч болохгүй юм.
Иргэд вакциныг сайн, муу гэж ихээр ялгаж байна. Ард түмэн маань цуу ярианд итгэж болохгүй. Тухайн вакциныг үйлдвэрлэгчийн зааврыг дага. Эмчтэй зөвлөлдөж байж, хийлгэ. Нэг зорилготой, нэгдмэл итгэлтэй байж, бид цар тахлыг давна. ДЭМБ болон тухайн улс оронд нь зөвшөөрсөн вакциныг бид ард иргэддээ хийж байгаа. Вакцин туршиж байна гэсэн яриа байж огт болохгүй юм” гэв.
У.Тэргэл



















































