Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны шинжээч Д.Нарангэрэл вакцины давуу талын талаар мэдээлэл өглөө. “Вакцин бол халварт өвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг гэж үзэг. Хэрвээ вакцин байхгүй байсан бол одоо байхгүй хүний тал нь байхгүй байсан. тиймэс хүн амын өсөлт, эрүүл мэндэд хамгийн гавьяатай ололт юм. Халдварт өвчнөөр өвчилсөн хүн дахиад өвддөггүй гэж үздэг.
Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакциныг шүхэр гэж үзэж болно.
Одоогоор Файзер, Астразенека, Вероселл зэрэг таван вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Манай улсад эдгээр вакциныг хэрэглэж байна. Дархлаажуулалтыг урьдчилан сэргийлэх, эндэгдэл багатай даван туулах, тархалтыг бууруулах, богино хугацаанд цомхотгох гэсэн чиглэлээр хийж байгаа. Вакцины талаарх сөрөг мэдээлэл нь вакцин үүссэн цагтай л цуг үүссэн. Вакцин био бэлдмэл учраас ямар нэгэн байдлаар урвал гардаг. Тиймээс энэ утгаар нийгэмд болгоомжлол байдаг юм.
Вакцин хийлгэснээр өөрийгөө болон бусад хүнийг хамгаалах юм. Ингэхдээ тодорхой хугацааны дараа дархлаа тогтдог учраас халдвар хамгааллын дэглэмээ сахисан хэвээр байх шаардлагатай. Вакцин биологийн бэлдмэл учраас гаднын биет оруулж байгаа учраас тодорхой хариу урвал гарч болзошгүй. Ялангуяа БНХАУ-д үйлдвэрлэсэн Вероселл вакцин идэвхгүй вакцин учраас гаж нөлөө гарахгүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)