Салсан эхнэрээ 13 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Салсан нөхөр гэх хүн эхнэрээ онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон. Тухайн үед хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, тухайн үед юу болсон талаар Булган аймаг дахь цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.
Эхнэрээ хутгалж байх үед хажууд нь хүүхдүүд нь харж байсан гэсэн.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдан хорьж, хүүхдүүдийг нь ар гэрийнх нь асран хамгаалалтад өгсөн” гэлээ.
А.Сүх