Эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн орон нутаг руу зорчуулна. Энэхүү шинжилгээ нь гурав хоногийн хүчинтэй бол түргэвчилсэн шинжилгээний хариу нь хоёр хоногийн хүчинтэй байх аж. Харин тухайн орон нутагтаа очоод долоо хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчиход хязгаарлалт тавьж байгаа. Тиймээс тухайн орон нутаг руу эрүүл мэндийн шалтгаан, буяны ажлаар зорчих иргэд орон нутгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байж явах юм байна.