Энэ сарын 17-ны өглөө 11.00 цагийн үед гэрээсээ гарч сураггүй болсон эмээ, охин хоёр олджээ.
Тодруулбал эмээ, охин хоёрыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас 16.55 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эсэн мэнд олж тогтоосон байна.
Эмээ, охин хоёрын биеийн байдал сайн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.