Энэ сарын 20-ны 18:30 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сум Орхон гол руу Тоёота Карина маркийн автомашинтай гурван хүн орж улмаар иргэн У /42, эм/, Б /42, эр/, Т /эр, 1нас/ нар живж нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ.
Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Ослын шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болжээ.
Сэтгэгдэл (1)