УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг маргаашаас буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлнэ. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд:
–Зах худалдааны төвүүд
– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
–Зочид буудал
–Амралтын газар
– Сауныг тус тус нээнэ.
Эдгээр газрыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. Эдгээр байгууллагууд E-Mongolia-гийн “Covid-19- Verify” апплейкшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийн иргэний үнэмлэхийн OR кодыг уншуулж, дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан эсэхийг шалгах аж.
Сэтгэгдэл (1)