Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар И.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцлээ. Эдгээр шүүгчид “Хонгил”-ын гэгдэх өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан бөгөөд тэдэнд хариуцлага тооцох гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцэх байв. Гэвч шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын шүүх хурал давхцаж, шүүгч Д.Отгонбаатар ганцаараа ирсэн тул ШЕЗ-ийн хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 25-ны 09.00 цагт товлолоо.
Сэтгэгдэл (1)