Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй.
Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог.
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй.
Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулна" гэлээ.