Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны тавдугаар сарын 21-ны өдөр 8399 шинжилгээ хийхэд 684 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 638 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол таван тохиолдол нь эрүүл мэндийн ажилчидаас халдвар илэрсэн байна. Мөн зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохилолдол 51931 боллоо.
Харин 41 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Орхон 10 Сүхбаатар 1, Төв 19, Архангай 7, Завхан 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт дөрвөн хүн нас барлаа. Коронавирусний шалтгаант нас баралт 244 боллоо. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
708 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингээд эдгэрсэн хүмүүсийн тоо 45853 боллоо.
Одоогоор 4059 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд-116, хүнд-535, хүндэвтэр-1334, хөнгөн-2075 хүн байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар