УОК-ын шийдвэрээр өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зургаан салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болсон билээ. Тодруулбал
Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байна. Вакцины давтан тун хийлгээд 14-өөс дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
Нийслэлийн есөн том зах, худалдааны төвүүдийн барааны тасгуудын үйл ажиллагааг нээнэ.
Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.
Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно.