Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны өдрийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны ачаалал ямар байсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Гарсан тээврийн хэрэгсэл: Нийт 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч нийслэл хотоос гарсан бөгөөд үүнээс
- эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр 40 тээврийн хэрэгслээр 83 зорчигч,
- гачигдлаар 46 тээврийн хэрэгслээр 78 зорчигч,
- хүнс шатахуун тээвэрлэлт 738 тээврийн хэрэгслээр 1671 зорчигч тус тус гарсан байна. Мөн өдрийн 06:00-14:00 цагийн байдлаар 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарсан байна.
Орсон тээврийн хэрэгсэл: Нийт 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч нийслэл хот руу нэвтэрсэн байна. Үүнээс
- эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр 22 тээврийн хэрэгслээр 44 зорчигч,
- гачигдлаар 23 тээврийн хэрэгслээр 48 зорчигч,
- хүнс шатахуун тээвэрлэлт 289 тээврийн хэрэгслээр 671 зорчигч тус тус нэвтэрсэн байна. Түүнчлэн өчигдрийн 06:00-14:00 цагийн байдлаар 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч хотруу оржээ.
Дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлсэн байна.