Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат нэгэн иргэн хандсан бөгөөд хоолноосоо найман ширхэг зүү олсон тухай мэдээлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахад эхнэр нь нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсаныг илрүүлсэн юм.
Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний амь хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцон, аймгийн шүүхээс найман жилийн хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл (1)