Иргэд энэ долоо хоногоос гурван долоо хоног дараалан ажлын өдөр бүх нийтээр амрах тэмдэглэлт өдөр таарч байна. Тухайлбал, тавдугаар сарын 26-ны лхагва гаригт Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр улс бүх нийтээрээ амарна.
Мөн ирэх долоо хоногийн мягмар гариг буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учраас бүх нийтээрээ амрах учиртай. Цаашлаад зургаадугаар сарын 9-ны лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр таарч байгаа учраас бүх нийтээрээ амрах юм.
У.Тэргэл