Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбадорж: Нийслэлчүүдийг зургаадугаар сарын 10-ныг гэхэд II тундаа хамруулж дуусна

2021-5-24
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 88.6 хувьтай байна.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж байна

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд 126 нарс мод, 14 төрлийн 23753 гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьсан бөгөөд арчлалт хамгаалалтын ажлыг гуравдугаар сарын 31-нээс эхлүүлжээ. Зуны улирал эхэлж, зуслангийн чиглэл рүү зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 15-наас зуслангийн чиглэлүүдэд их багтаамжийн таван автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллага эцсийн зогсоолууд дээр рейс тутамд тээврийн хэрэгслүүдэд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Мөн орой бааз дээр тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж,  хяналт тавин ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах чиглэл өгсөн. Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан, явган зорчигчийн зам болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон 19864 тээврийн хэрэгслийн зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
 

Нийслэлчүүдийн 98.6 хувь нь I тундаа хамрагдлаа

“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэснээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын  I тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, II тунд 61.9 хувь нь хамрагдаад байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дархлаажуулалтын II тунг хэзээ хийж дуусахыг лавлахад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Төлөвлөгөөгөөр зургаадугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд зургаадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Хотын дарга “Дархлаажуулалтыг идэвхжүүлээрэй. Улаанбаатар хот ногоон бүс болох хэрэгтэй. Ингэж байж энгийн амьдралын горимдоо шилжинэ” гэсэн юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис “Иргэдийн дунд дархлаажуулалтын II тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтоно” хэмээв.
 

Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувийг нээсэн

Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувийг  нээжээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийснээс 784 зөрчил илэрлээ. 24 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Тавдугаар сарын 22-ноос ресторан 00:00, хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын газрууд гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ёсных ч

хуулийн хүрээнд ажиллах ёстой

 Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгааг Хотын дарга асуусан юм. Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах арга хэмжээ авч байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй гэдгийг мөн хэллээ. Баянзүрх дүүргийн хувьд орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажлууд хийж байгааг танилцуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн амьдрах орчин саад болж байгаа, зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжуудыг шат дараатай буулгах ажил хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой шүү” гэдгийг сануулсан юм.

Төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулсан. Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллахыг даалгасан юм.  

Элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд үүрэг болголоо. Мөн инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    15 цаг 0 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    15 цаг 8 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    15 цаг 11 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    15 цаг 14 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    15 цаг 17 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    15 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    15 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    16 цаг 27 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК