Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны долоодугаар сарын 01-ээс долоодугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар 40420 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 48 шалгалтын байранд анги дүүргэлтийг 25-40 шалгуулагчаар тооцоолон суудлын хуваарийг хийсэн байна.
Шалгалтын байруудад УОК , ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар , зөвлөмжийн дагуу ариутгал хамгааллын дэглэм баримтлан тусгайлан томилогдсон комисс ажиллана.
Шалгуулагчдаас вакцинд хамрагдсан эсэх тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй ба халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн ч тухайн шалгуулагчийн шалгалтыг хэвийн зохион байгуулах тусгай анги танхим, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн байна.