Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Гуна, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5–15 см-ээр нэмэгдээд байна. Дэлгэрмөрөн, Гуна голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван хүчтэй үерлэж байгаа бол Сэлэнгэ, Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 40 –130 см-ээр ахиу байна.
Иймээс иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, бага хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.