Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Жирэмсэн эмэгтэйд Астразенека болон Спутник V вакцин хийхгүй. Эрхтэн тогтолцооны эмгэгтэй бол эмчтэй зөвлөлдөж бусад вакцинд хамрагдах эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Мөн жирэмсний 36 дахь долоо хоногоос хойш вакцин хийхгүй гэдгийг ДЭМБ-аас мэдээлсэн. Харин төрсний дараа хөхүүл эсэхээс үл хамааран 42 хоногийн дараа дархжуулалтад хамрагдаж болно" гэв.
Б.Баатар