Монголд коронавирусний халдварыг дотооддоо анх бүртгэсэн тэр цагаас л “Монос” групп вакцин оруулж ирнэ гэдгээ зарласан. Тус группыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг энэ талаарх мэдээллийг цахим хуудастаа оруулж, цаг тухайд нь мэдээлж ирсэн билээ.
“Астразензека вакцины захиалгаа өглөө. Төр, засаг хувийн компаниудад вакцин оруулж ирэхэд санаачилгатай оролцмоор байна. Хойрго байна” хэмээн байсхийгээд л мэдээлдэг.Харин хэсэгтээ таг болсон түүнийг худал ярилаа гэсэн шүүмжлэл өрнөж эхлээд байсан юм.
Харин тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Тариа ирсэн. Гааль дээр байгаа. Зөвшөөрөл хүлээж байна. Эртхэн зөвшөөрлөө өгчихвөл Ковид-19 туссан хүмүүс амь аврагдана. Эмийн шинэ агентлаг ковид дээр хурдан хөдөлмөөр байна. Хүний амь нас шүү” гэжээ.
Гэвч “Монос” групп нь Хүний эмийн зөвлөлөөс батлаагүй “Remdesivir” тариаг оруулж ирэх гэжээ. Тиймээс хил дээр гацаад байгаа ба албан ёсны зөвшөөрөл нь гарсан хойно нэвтрүүлэх тухай асуудлыг эргэн ярилцах гэнэ.