Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээрээ амарч байгаа.
Гэхдээ ОХУ, БНХАУ-ын хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн боомтуудад зөвхөн ачаа тээвэр ажиллаж байгаа билээ.