УИХ 2019 оны арванхоёрдугаар сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр бүх нийтээрээ амрахаар болсон. Энэ өдөр өнөөдөр тохиож буй юм.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баталсан НИТХ-ын тогтоолд "Автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй" хэмээн заасан байдаг. Тиймээс өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
У.Тэргэл