Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин Д.Ганцэцэгт Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Шагналыг төрийн тэргүүн өнөөдөр гардуулах юм. Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгийг үзэгчид “Жинжиймаа” уран сайхны киноны алаг нүдэн Хонгорзулын дүрээр илүүтэй мэднэ.
Харин тэрбээр энэ цагаас хойш урлагт дурлаж, олон сайхан дүрийг бүтээгээд байгаа ба одоогоор “Ододтой бүжиглэе” шоунд оролцоод тун ч завгүй байгаа юм. Д.Ганцэцэг өдгөө жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшн байгуулж, кино урлагт хүчээ сорьж буй юм. Тэдний “Халуун зүрх” кино олон улсын кино наадамд амжилттай оролцсон билээ.
Сэтгэгдэл (1)