Бурхан багшийн их Дүйчин өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг, спортын салбарт амжилт гаргасан эрхмүүдэд Монгол Улсын Гавьяат цол олгоно. Тэдний дунд А.Цэгмэд, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор, М.Анхцэцэг, Д.Болдбаатар, М.Нандинцэцэг, Б.Ариун-Эрдэнэ нар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор тус тус шагнуулахаар болоод буй билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шагналыг 11.40 цагт гардуулна.