Монгол Улсын Консерваторийн СХМС-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын Соёлын элч Сангидоржийн Саянцэцэг Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнууллаа.
С.Саянцэцэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны ууган охин билээ. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна дэлхий дахины сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч юм.
Сэтгэгдэл (1)