Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр цөлжилттэй тэмцэж байгаа гарамгай амжилтыг үнэлж "Ойн хишиг төв"-ийн захирал Дэмчигийн Бараадууз, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, тэмээн сүргийг өсгөхөд оруулсан хув нэмрийг үнэлж Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ж.Тогтохсүрэн нарыг шагнан “Хөдөлмөрийн баатар”-ын алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонг гардууллаа.
Сэтгэгдэл (4)