МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь байгууллагынхаа ажилтныг бейсболын төмөр цохиураар цохиж, зодож буй бичлэг өнөөдөр цахим орчинд дэлгэгдсэн билээ. Харин МИАТ ТӨХК-иас тус үйл явдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргасан ба үүндээ “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харилцаж байгаа үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ.
Сэтгэгдэл (5)