Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр дахин газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумаас баруун урд зүгт 22 км-т, Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар энэ сарын 26-ны өдрийн 04.44 цагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 04.50 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.