Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Б.Баасанцогтын балаг үргэлжилсээр...

2021-5-27
0
ЖИРГЭХ

Өмгөөлөгч Б.Баасанцогт гэгчийн бичлэг задарснаас хойш түүний бүхий л булхай, луйвар илэрсэн. Дуулиант, ноцтой хэргийн схем задарч, тэрбээр шүүгч нарыг өөрийн хүслээр хэргийг шийдвэрлүүлэхэд нөлөөлдөг, авлига, хээл хахуулийг хангалттай өгдөг болох нь баримтаар нотлогдсон билээ. Хамгийн гол нь түүнд үйлчилж байсан олон хүн өнөөдөр ажил төрөлгүй, нэр хүндгүй хэн ч биш болоод дуусч буй нь харамсалтай.

Тухайлбал, камерын бичлэгт дүрс нь хамт гарсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар  нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороогоор авч хэлэлцээд, шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр нарыг албан тушаалаас нь огцруулах, харин шүүгч З.Болдбаатарыг зургаан сар цалингийн 30 хувиар хасах шийдвэр гаргасан билээ.

Ингэхдээ Д.Отгонбаатар, Х.Идэр нарыг шүүгчийн ёс зүйг умартан байж боломжгүй үйлдэл гаргасан, шүүгчдийн нэр хүндийг гутаасан хэмээн буруутгасан юм.

Цаашлаад тэдэнтэй хамт байсан АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг уг үйл явдлын дараахан ажлаас нь чөлөөлж арга хэмжээ тооцсон бол Б.Баасанцогтын хамсаатнаар нэрлэгдээд буй Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбатыг албан тушаалаас нь чөлөөлж, харин Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн албан тушаалыг нь бууруулж, Баянзүрх дүүргийн прокуророор томилсон.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын балаг үүгээр дуусахгүй. Түүний 20 орчим шүүгчид хахууль өгсөн олон баримт ил болж,  зарим нь бантсандаа зээлсэн юм хэмээн эргүүлэн шилжүүлж, нийгэмд шударгаараа үнэлэгддэг АТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Г.Баасан хүртэл нэр холбогдож байх вэ.

Тэрбээр энэ тухайгаа “Баасанцогт өмгөөлөгч надаас тусламж хүссэн” хэмээсэн. Харин үүнд нь итгэсэн хүн ховор. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх хүртэл нэр холбогдсон гээд хэлхээ холбоо үргэлжилнэ.

Цаашлаад УИХ-ын даргын захирамжаар хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Уг ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүн ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар орсон юм. Тэд Б.Баасанцогтыг шалгуулахаар АТГ, ТЕГ, ЦЕГ-т гомдол гаргасан билээ. Ийнхүү төр, засаг хүртэл өндрөө авч, хууль, шүүхийн байгууллагыг нийгэмд харлуулсан “Хонгил”-ын гэх өмгөөлөгч Б.Баасанцогттой нөхөрлөсөн, ойр дотно байсан, итгэсэн олон хүн өнөөдөр хууль, шүүхийн хаалга татаж,  ажил төрөлгүй болж гудамжинд гарч, авлига авдаг шүүгчээрээ цоллуулж,  түүний хүн гэдгээрээ адлуулж сууна.

Ямартай ч, тагнуул, цагдаагийн байгууллага Б.Баасанцогтод холбогдох хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн ба түүнтэй ашиг сонирхол нэгдсэн, гал хөл нь болсон хуулийнхан нэмэгдсээр байгаа аж. Харин уг хэргийг шүүх болоход Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн дампуурч, ёроолдоо хүрсэн нь ил болж, нийгэмд өмнө байгаагүй дуулиан, шуугиан тарина гэдгийг эх сурвалж хэлж байна. Батгана суусан газар өттэй, бадарчин явсан газар балагтай хэмээдэг дээ.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Zochin (192.82.86.5)
    Ard tumniig teneg gej boddiin bhdaa. Zeelsen ch geh shig. Tsalin mungu undur bol avilga heel haahuulid urtuhgui gej uilan dongodoj, zasag tur ni ch hangalttai undur nemsen.Getel hanaj tsadahgui avsaar l. Ichij amidrah heregtei. Ene shuugchiig bugdiig ni ogtsruulah heregtei. Ilersen ni ene bolohoos ilreegui ni hed bgaa bol doo. Ene avilgaar heden hunii aj amidral, ajliig shorootoi hutgaj uurchilsun bol gehees aimar. Tiimees avahdaa aigaagui bj odoo gonginood yahavde Erhem shuugchidee. Es zuitei bai
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.92)
    Баасгүй болтол нь шийтгэх хэрэгтэй. Тэгвэл шударга ёсны үзүүр харагдах байх
    2021 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.90.34)
    Хөөрхий ядуус хог дээр яаж ялзарсаныг тод харуулжээ. Шүүхийн шинэчлэл гээд л цалин мөнгийг нь нэмээд л байсан биз дээ.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.92.200)
    цэвэрлэх цаг нь болсон хэн намайг хэлж нохойг хэн саах вэ гэж сагсуурч байсан хүмүүсийн ажил даа монгол шиг жижиг газар мэдэгдэхгүй зүйл гэж бараг байхгүй дээ
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (203.91.115.251)
    Оцгонуур Баасандоржийн муйхай ойлгомжтой, араас нь хөвөрсөн шүүгч энэ тэр албан тушаалтан нэртэй гэгддэг хүмүүс бүр ой гутам
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • иргэн (192.82.74.41)
    угаасаа ядуу амьдралд өссөн дээр нь гэрийн хүмүүжилгүй энэ завхай яаж яваад ийм босоо ороолон болж гарч ирээд энэ олон хүний амьдралаар нэр хүндээр сэтгэл итгэлээр тоглож дуусав аа эцэг нь хоёр ланд 200 сэлгэж угаад явдаг гэсэн шүү энэ бол хүүгээ хянадаггүй бохир мөнгийг нь идээд сууж байгаа гэмт хэрэг шүү дээ
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (58.108.51.214)
    Shuuhiin zah zuh ni l ene
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Баттулгын томилсон өмгөөлөгч шүүгч нар шүү дээ.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.27.72)
    Хууль, шүүх хяналтын байгууллагын ёс зүй, авилгын хэргийн мөсөн уулын зөвхөн орй хэсэг нь энэ Баасанцогтын дуулиан. Харин нөгөө алдартай тэрбумтан өмгөөлөгчдийг шалгаад үзвэл үүнээс ч илүү мөнгөн дүнтэй хэрэгүүд гарах нь ойлгомжтой
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Хуульч (202.9.47.22)
    Сүржин нэртэй ХУУЧИН МЭДЭЭ
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    14 цаг 24 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    14 цаг 32 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    14 цаг 35 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    14 цаг 38 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    14 цаг 41 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    15 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    15 цаг 16 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    15 цаг 51 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК