Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 6237 хүнээс шинжилгээ авахад 653 хүнээс коронавирусний шинжилгээ илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 55067 боллоо. Үүний 625 нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Нийслэлд бүртгэгдсэн тохиолдлууд төвийн зургаан дүүргийн 160 орчим хорооноос илэрчээ.
Дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар барихгүй бол өвчлөх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, хөдөө орон нутаг явахаар шинжилээ өгсөн иргэдээс халдвар их илэрч байгаа аж.
Мөн хугацаанд коронавируст хүндрэлийн улмаас хоёр хүн нас барж, 533 хүн эдгэрчээ.
А.Сүх