Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 6237 хүнээс шинжилгээ авахад 653 хүнээс коронаюирусний шинжилгээ илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 55067 боллоо. Үүний 625 нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Нийслэлд бүртгэгдсэн тохиолдлууд төвийн зургаан дүүргийн 160 орчим хорооноос илэрчээ.
Дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар барихгүй бол өвчлөх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, хөдөө орон нутаг явахаар шинжилээ өгсөн иргэдээс халдвар их илэрч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 4285 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2187 буюу 50.6 хөнгөн, хүнд хэлбэрийн 479, маш хүнд хэлбэрийн 118 хүн байна.
А.Сүх