Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг саяхан суллаж, хилийн хориг тавиад байгаа билээ. Тэрбээр 45 хоног цагдан хоригдсоны дараа ийнхүү батлан даалтад гарсан ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг улс эх орныхоо өмнө гавьяа байгуулсан нэгэн. Тиймээс нэг удаагийн алдааг уучлах хэрэгтэй. Монголын ард түмэн алдаа, оноотой нь хайрлах учиртай гээд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр, мөн Ерөнхий сайдын зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн.
Харин Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээн, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)