Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийг зээлийг тэглэсэн юм.
Улмаар 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдээлснээр, 194100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийг олгож, дуусчээ.