Тэтгэврийн зээлгүй 194100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгоод дуусаж байна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан ахмадуудын мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох юм байна. Иргэд доорх зааврын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн ҮЦТХТ-д хандах ёстой аж.