Өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр сонгууль угтаж коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд халдварын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй байгаа талаар олон нийтэд сэрэмжлүүлсэн. Мөн дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон 3000 гаруй иргэнээс коронавирус илэрч, таван хүн нас барсан талаар мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл, вакцин иргэн бүрд дархлаа тогтоож чадахгүй байгаа бөгөөд дархлаажуулалтын гурав дахь тунд иргэдийг хамруулах эсэх талаар яриа гараад буй.
Түүнчлэн иргэдийн дунд сонгуулийн бужигнааны дараа хөл хорио тогтоож болзошгүй талаарх болгоомжлол бий. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлээгүй бөгөөд удаан хугацаанд хөл хорио тогтоосон тул иргэдийнхээ амьжиргааг бодно гэдгийг хэллээ.
А.Сүх