Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд, одон, медалиар өнөөдөр шагнаж, урамшууллаа.
Тэдний нэг УДЭТ-ын жүжигчин “Унаган хайр”-ын эзэн Б.Нармандах Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртлээ. Тэрбээр “Миний хувьд Унаган хайр” дуугаа дуулаад 30 гаруй жил болжээ.
Агуу уран бүтээлчдийн үг, аялгуу энэхүү дууг надад итгэж өгсөн мундаг уран бүтээлчдэдээ баярлалаа. Мөн энэхүү хүндтэй шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. УДЭТ-ын хамт олондоо, төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Дахин та бүхэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл (2)