Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд, одон, медалиар өнөөдөр шагнаж, урамшууллаа. Тэдний нэг УДЭТ-ын жүжигчин, орчин цагийн Гамлет гэдгээрээ олонд хүндлэгдсэн С.Болд-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртээлээ.
Тэрбээр “Маш их баяртай байна. Төр, засаг хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүртээсэнд баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав, ээж, хань, гэр бүл, УДЭТ-ын хамт олондоо баярлалаа. Миний хувьд театртаа ажиллаад 20 гаруй жил болчихжээ.
Мөн киноны уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Урмын үгээр мялаадагт нь үзэгч олондоо туйлаас талархаж байна. Их хариуцлагыг дааж явах болно. Монгол түмэндээ, төрдөө баярлалаа” гэлээ.