Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг цахим хаягтаа хөл хорихгүй гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр “Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд сурталчлах орон зайг хуурамч мэдээллээр хольж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсье. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр зургаадугаар сарын 15-ныг гэхэд давтан тунг насанд хүрсэн иргэдээ хамруулна.
Долоодугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна. Өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,847,246 иргэн буюу 89.4 хувь, хоёрдугаар тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн. Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдсан хүн 945738, хоёрдугаар тунд хамрагдсан 677055 хүн байна. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.
Харин хөдөө орон нутагт нэгдүгээр тунд хамрагдсан хүн 901508, хоёрдугаар тунд хамрагдсан хүн 348271. Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тундаа хамрагдаад байна” хэмээжээ.
Сэтгэгдэл (3)