Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр 8600 хүнд шинжилгээ хийхэд 769 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 681 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол эрүүл мэндийн нэг ажилтнаас халдвар илэрсэн байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохилолдол 56621 боллоо.
Харин 87 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт хоёр хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Харин 571 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)