Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Улсын хэмжээнд нийт насанд хүрсэн 2,067,000 иргэнээ дархлаажуулах зорилт тавьсан. Өчигдөр 63449 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр нэгтгэсэн үнгээр Улаанбаатар хотод 947,713 хүн дархлаажуулалтын нэг, 709,011 хүн хоёр дахь тундаа хамрагдаад байгаа бол орон нутагт 904,852 хүн нэгдүгээр тундаа хамрагдаад байна.
ЭМЯ-аас иргэдийг хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Учир нь сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 10,042 хүн коронавирусний халдвар бүртгэгджээ. Энэ тоог бууруулахын тулд хүн бүр хичээх, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах шаардлагатай гэлээ.
А.Сүх