Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын 45 байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Австрали улс дахь монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд 767 сонгогч бүртгүүлснээс одоогийн байдлаар, 405 иргэн саналаа өгчээ. Харин Токио, Эрхүү, Сөүлд санал хураалтын явц удаашралтай байгаа аж. Тухайлбал, Сөүлд санал өгөхөөр бүртгүүлсэн 1077 сонгогчоос зөвхөн 147 нь өгөөд байна. Иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортоо авч, Элчин сайдын яамны байранд биечлэн очих юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)