Улаанбаатар хотод өнөөдөр явуулын хоёр, суурин 54 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14,425 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.