Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Сансрын туннелийн гүүрэн гарц дээр зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн байгууламжуудыг албадан буулгалаа.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг, Сансрын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Урсгал засварын хүрээнд туннелийн гарам дээр олон жил ямар нэг төлбөр хураамж төлөлгүй, стандарт шаардлага хангаагүй байршуулсан хаяг, самбарыг тус байгууллагуудад албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн өнгөрсөн шөнө албадан буулгалаа.