Жил бүрийн зургаадугаар сарын нэгэнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр тохиодог. Энэ жилийн хүүхдийн баяр мягмар гарагт тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарна.
Тодруулбал, УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу зургаадугаар сарын нэгэнд буюу маргааш бүх нийтээр амрах юм.
Дашрамд өгүүлэхэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг энэ сарын 8-ны өдөр ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян аймаг нийслэлийн Засаг дарга нарт өгсөн байна.
Тодруулбал, маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна.