Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 829 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохилолдол 58439 боллоо. Харин 98 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Орхон 8, Дархан 4, Сэлэнгэ 3, Хэнтий 2, Төв 41, Архангай 2, Увс 12, Сүхбаатар 7, Булган 7, Ховд 5, Баян-Өлгий 7 тохиолдол бүртгэгдсэн.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт дөрвөн хүн нас барлаа. Коронавирусний шалтгаант нас баралт 276 болжээ. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Харин 682 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогийн байдлаар 4475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн 2393, хүндэвтэр 1534, хүнд 436, маш хүнд 112 байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар