Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шалгаж буй юм. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байдаг.
Одоогоор уг хэрэгт тус банкны ажилтнуудаас эхлүүлээд 10 гаруй хүнийг сэжигтнээр шалгаж байгаа ба гол этгээдүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилснаар Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний өдөр баривчилж, Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй юм. Тэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн болон нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хоёр сая ам.долларыг залилсан ба 1,1 саяыг нь Сүхбаатар дүүрэгт орхисон автомашинаас нь олж эд мөрийн баримтаар хураан авч, 800 мянган ам.долларыг хаана нуусныг хайж байгаа аж.
Үндэсний хэмжээний томоохон банкнаас хоёр сая ам.долларыг хуурамч бичиг баримтаар авна гэдэг тийм ч хялбар биш. Тиймээс уг хэрэгт тус банкны ажилтнууд холбоотой гэдгийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)